Даншигт барилдах бөхчүүдийг ирэх сарын 3-нд бүртгэнэ

Даншигт барилдах бөхчүүдийг ирэх сарын 3-нд бүртгэнэ

“Даншиг-Хүрээ цам 2018” шашин, соёлын арга хэмжээ наймдугаар сарын 4, 5-нд Хүй долоон худагт болно. Тус шашин урлагийн наадамд морь уралдуулж, бөх барилдуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн даншигт өмнөх шигээ 256 бөх барилдуулах юм байна. Барилдах бөхчүүдийг энэ долоо хоногийн баасан гараг буюу наймдугаар сарын 3-нд 09.00-17.00 цагийн хооронд бүртгэх ажээ.

Бүртгэлийг Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын заал /хучнаар Хоршоолол нийгэмлэгт/ хийнэ. Наадамд барилдахаар бүртгүүлэх бөхчүүд иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирэх ёстойг сануулжээ.

Дашрамд дуулгахад, “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амарсайхан, Б.Пүрэвсайхан нарын 256 бөх эр бяраа уралдуудлан барилдаж байсан байжээ.

Үүнээс Архангай аймгийн Булган сумын харьяат бөх Р.Пүрэвдагва “Даншиг наадам-Хүрээ цам 2017” түрүүлснээр шашин соёлын наадамд гурав дахь удаагаа түрүүлж Даншигийн даян аварга цол хүртсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.