Залуучуудын Азийн АШТ-ээс долоон медальтай ирлээ

Залуучуудын Азийн АШТ-ээс долоон медальтай ирлээ
Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Азийн АШТ энэ сарын 19-22-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод болж, аваргуудаа тодрууллаа. 
 
Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, Энэтхэг, Какахстан, Япон, БНСУ зэрэг 18 орны 202 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдсөн юм.
 
 
Шинэ Делигийн дэвжээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин зодоглосноос хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Тодруулбал,
 
Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Бат-Эрдэнэ,
Эмэгтэйчүүдийн 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан мөнгө,
50 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь,
53 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхцэцэг,
5 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Халиунаа,
59 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн,
65 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Тэднээс Э.Дэлгэрмаа залуучуудын Азийн АШТ-ий хошой медальтан болсон бол үлдсэн нь тивээсээ анхны медалиа зүүжээ. Багийн дүнгээр эрэгтэй бөхчүүд 52 оноогоор ес, эмэгтэй бөхчүүд 112 оноогоор тавдугаар байр эзэлжээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.