Митакэүми Нагоя башёд түрүүллээ

Митакэүми Нагоя башёд түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн буюу Нагоя башёгийн арвантав дахь өдрийн барилдаан өчигдөр болж дуусчээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал дөрөв дэх өдрөөс гэмтэж барилдаагүй бол аварга Какүрю М.Ананд зургаа дахь  өдрийн барилдаанд оролцож чадалгүй тэмцээнийг орхилоо.

Харин Ичиножү А.Ичинноров маегаширигийн 6-оос барилдаж байгаа Эндотой барилдаж давжээ. Ингэснээр 8 даваа, 7 унаатай болж сүүлйин өдрөө качигоши хийсэн байна. Харин секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил маегаширигийн 13-оос барилдаж байгаа Точиозантай барилдан өвдөг шороодож 8 даваа, 7 унаатайгаар башёг өндөрлүүллээ.

Нагоя башёг секиваки Митакэүми 13 даваа, хоёр унаатайгаар тэргүүлж эзэн хааны цомыг өргөсөн байна. Тэрбээр анх удаагаа тус цомыг өргөж байгаа бөгөөд 26 настай юм байна.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-1 гэмтсэн 

Ёкозүна Какүрю М.Ананд 3-3 гэмтсэн

Секиваки Ичиножү А.Ичинноров 8-7

Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 8-6

Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 4-11

Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 5-10

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.