Ичиножү А.Ичинноров озеки Гоэйдог давлаа

Ичиножү А.Ичинноров озеки Гоэйдог давлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн буюу Нагоя башёгийн арвандөрөв дэх өдрийн барилдаан өчигдөр болж дуусчээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал дөрөв дэх өдрөөс гэмтэж барилдаагүй бол аварга Какүрю М.Ананд зургаа дахь  өдрийн барилдаанд оролцож чадалгүй тэмцээнийг орхилоо.

Харин Ичиножү А.Ичинноров озеки Гоэйдотой барилдан давжээ. Ингэснээр 7 даваа, 7 унаатай болсон бөгөөд өнөөдөр тэрбээр  маегаширигийн 6-оос барилдаж байгаа Эндотой барилдана. Харин секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил маегаширигийн 4-оос барилдаж байгаа Чиёотарютэй барилдан өвдөг шороодож 8 даваа, 6 унаатай болжээ. Тэрбээр өнөөдөр маегаширигийн 13-оос барилдаж байгаа Точиозантай барилдана.

Нагоя башёг секиваки Митакэүми 13 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлэх болзлыг хангаж байгаа бөгөөд анх удаагаа эзэн хааны цомыг өргөхөөр болжээ.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-1 гэмтсэн 

Ёкозүна Какүрю М.Ананд 3-3 гэмтсэн

Секиваки Ичиножү А.Ичинноров 7-7

Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 8-6

Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 4-10

Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 4-10

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.