Митакэүми өвдөг шороодсон ч башёг тэргүүлж байна

Митакэүми өвдөг шороодсон ч башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн буюу Нагоя башёгийн арванхоёр дахь өдрийн барилдаан өчигдөр болж дуусчээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал дөрөв дэх өдрөөс гэмтэж барилдаагүй бол аварга Какүрю М.Ананд зургаа дахь  өдрийн барилдаанд оролцож чадалгүй тэмцээнийг орхилоо.

Харин Ичиножү А.Ичинноров маегаширигийн 1-өөс барилдаж байгаа Кагаяакитэ барилдан давж 6 даваа, 6 унаатай боллоо. Өнөөдөр тэрбээр маегаширигийн 6-өөс барилдаж байгаа Чиёотарютэй барилдана. Харин секиваки Тамаюаши Б.Мөнх-Оргил маегаширигийн 2-оос барилдаж байгаа Чиёонокүнитэй барилдаж давжээ. Ингэснээр 7 даваа, 5 унаатай болсон бөгөөд өнөөдөр тэр маегаширигийн 4-оос барилдаж байгаа Кайсэйтэй барилдана.

Башёг одоогоор секиваки Митакэүми 11 даваатайгаар башёг тэргүүлж байсан бөгөөд өчигдөр тэрбээр озеки Гоёэдод өвдөг шороодсон байна. Тэрбээр 11 даваа нэг унаат болж байгаа бөгөөд түүнтэй ойрхон байгаа есөн даваа бөхчүүд л байна.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-1 гэмтсэн 

Ёкозүна Какүрю М.Ананд 3-3 гэмтсэн

Секиваки Ичиножү А.Ичинноров 6-6

Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 7-5

Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 3-9

Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 3-9

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.