Англи торгуулийн цохилтоор шөвгийн наймд шалгарлаа

Англи торгуулийн цохилтоор шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Англи, Колумбын багуудын тоглолтын эхний хагас 0-0 харьцаагаар дууссан бөгөөд хоёрдугаар үе эхлээд 57 дахь минутад Английн шигшээ багийн довтолгч Харри Кэйн 11 метрийн торгуулийн цохилтоо амжилттай болгож, тооны харьцааг 1:0 болгож тоглолтыг тэргүүлж эхэлжээ. Гэвч үндсэн цаг дуусаад шүүгчийн мэдлийн цагийн гурав дах минут өнгөрч Колумбын Ерри Мина толгойгоороо мөргөж гоол оруулснаар тоглолтын тооны харьцааг тэнцүүлж нэмэлт цагт сунгажээ. Нэмэлт цагт аль аль нь гоол оруулж чадалгүй байсаар дуусч.

Улмаар торгуулийн цохилт хийх болоход Англи 4-3 харьцаагаар илүүрхэж шөвгийн наймд шалгарлаа. Тэд шөвгийн наймд Шведын багтай тоглохоор болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.