Бельги дараалсан гурван гоолыг оруулж шөвгийн наймд шалгарлаа

Бельги дараалсан гурван гоолыг оруулж шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16 багийн тоглолтууд үргэжилэн явагдаж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө Азийн төлөөлөл болсон Япончууд, Бельгийн багтай тоглолоо.

Тоглолтын эхний үед 0-0 харьцаагаар өндөрлөсөн бол хоёрдугаар үе эхлээд гурван минут өнгөрч байхад Японы Генки Харагучи тоглолтын салхийг нээсэн бол үүнээс дөрвөн минутын дараа Такаши Иниу гоолдож тоглолт 2-0 харьцаагаар Япон тэргүүлж эхэллээ. Гэвч 69 дэх минутад Бельгийн шигшээ багийн хамгаалагч Ян Вертонген мөргөж, тооны харьцааг 2:1 болгож ойртуулсан бол үүнээс таван минутын дараа Феллайни тэнцээнийгоолыг оруулжээ.

Ийнхүү үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн цагийн дөрөв дэх минут болж байхад Бельгичүүд сөрөг довтолгооноос Насер Шадли гоолдож тоглолтыг 3-2 харьцаагаар дуусгалаа.

Ийнхүү Бельги шөвгийн наймд шалгарчээ. Тэд Бразилийн багтай тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.