Хорват шөвгийн наймд шалгарлаа

Хорват шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолт Хорват, Данийн багуудаар үргэлжиллээ. Тоглолт эхлээд удаагүй хоёр дахь минутад Данийн шигшээ баг тоглогч Иоргенсин тоглолтын салхийг хагалсан ч үүнээс хоёр минутын дараа Марио Манжукич хариу гоолыг оруулж тоглолтыг тэнцүүлжээ.

Улмаар тоглолт хоёр багийн үндсэн цаг тэнцээгээр өндөрлөснөөр ялагчийг нэмэлт цагт шийдэхээр болсон ч 30 минутад хоёр багийн хэн хэн нь гоол оруулж чадалгүй тэнцээгээр өндөрлөжээ. Торгуулийн цохилтыг Хорват илүүрхэж 3-2 харьцаагаар хожил байгуулж шөвгийн наймд үлдлээ. Тэд ОХУ-тай энэ сарын 8-нд Фишт цэнгэлдэхэд болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.