Дэнвер Наггетс баг Лэброн Жэймсийн араас хөөцөлдөж эхэллээ

Дэнвер Наггетс баг Лэброн Жэймсийн араас хөөцөлдөж эхэллээ

Дэнвер Наггетс багийн менежерүүд өнөөдөр тун завгүй ажиллаж Никола Йокич, Уилл Бартон нартай гэрээ байгуулах тохиролцоонд хүрч чадсан билээ. Гэвч тэдний ажил үүгээр дуусаагүй бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр Наггетс багийн ерөнхий менежер ЛэБрон Жэймсийн төлөөлөгч Рич Полтой утсаар ярьсан байна.

Магадгүй Дэнвер Наггет баг бизнесийн өнцгөөс харахад тийм ч сайн сонголт биш байж мэднэ. Гэвч сагсан бөмбөгийн хувьд ЛэБрон Жэймст хамгийн тохиромжтой баг гэж үзэх хүмүүс олон байна. Ирээдүйтэй залуу төвийн тоглогч Никола Йокич дээр Гари Харрис, Жамал Муррэй гэх хоёр шилдэг оноо түүгчид тэр багт бий.

Кавальерс баг ЛэБронд 5 жилийн 207 сая долларын цалинг санал болгох эрхтэй бол Наггетс баг түүнд 4 жилийн 152 сая долларын гэрээг санал болгох боломжтой. Наггетс багийн цалингийн зай аль хэдийн дүүрсэн бөгөөд ЛэБрон Жэймстэй гэрээ хийх тохиролцоонд хүрвэл аль нэг тоглогчоо өөр баг руу явуулж цалингийн цэсээ суллах шаардлагатай болно.

Эх сурвалж: https://www.facebook.com/SPSHDTV/

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.