Аргентин хожигдож нутаг буцаж, Франц 8/1 шалгарлаа

Аргентин хожигдож нутаг буцаж, Франц 8/1 шалгарлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны эхний тоглолтууд болж дууслаа. Эхний тоглолт өнгөрсөн шөнө 22:00 цагаас Аргентин, Францын багтай тоглож эхэллээ. Франц тоглолтын салхийг хагалж Францын шигшээ багийн тоглогч Гризманн 13 минутад 11 метрийн торгууийн цохилтоос тооны харьцааг 1:0 болгож тэргүүллийг авлаа. Харин тэнцээний гоолыг 41 минутад Анхил Ди Мариа 16 талбайн гаднаас гоолдож аргентинчуудад бууж өгөх болоогүйг сануулж эхний хагас дууслаа. Хоёрдугаар үе эхлээд гурван минут өнгөрч байхад Аргентин багийн тоглогч Меркадо 48 минутад 2:1 болгож, тэргүүллийг авсан ч 57 минутад Францын шигшээ багийн тоглогч Бенжамин Павар алсын цохилтоос тооны харьцааг 2:2 болгож тэнцүүллээ.

Үүний дараа 19 настай Францын шигшээ багийн довтлогч Мбаппе 64, 68 дахь минутад гоолдож 4-2 харьцаатай болгож тэнцүүлжээ. Харин Аргентинчууд бууж өгөх болгоогүй гэдгээ баталж 92 дахь минутад Аргентиний шигшээ багийн довтлогч Кун Агуэро тооны харьцааг 4:3 болгож ойртууллаа. Гэвч үндсэн цаг дуусч Франц 8/1 шалгарсан бөгөөд 7 дугаар сарын 6-нд Уругвайтай тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.