Тунис ДАШТ-ий анхны хожлоо байгууллаа

Тунис ДАШТ-ий анхны хожлоо байгууллаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр боллоо. Тунис, Панамын багууд өнгөрсөн шөнө тоглож 2-1 харьцаагаар Тунис баг хожил байгууллаа. 

Тус тоглолтын салхийг 33 дахь минутад Тунисын шигшээ багийн хамгаалагч Мерия өөрийн хаалгандаа хийжээ.Харин тэнцээний гоолыг  51 дэх минутад Тунисын шигшээ багийн хагас хамгаалагч Бен-Юссеф тоглолтын тооны харьцааг 51 дэх минутанд хийсэн бол Тунисын шигшээ баг довтлогч Хазри 66 дах минутад гоолдож тоглолтыг тэргүүлж дуусгалаа.

Хоёр баг хэсгээс гарах боломжгүй болсон ч Тунис ДАШТ-ий анхны хожлоо байгуулж, Панамын шигшээ ДАШТ-д анх удаа зодоглож, хэсгийн гурван тоглолтоос оноо цуглуулаагүй ч ДАШТ-д тоглохдоо анхны гоолоо оруулсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.