Солонгос Германыг хожиж ДАШТ-ий эхний хожлоо байгууллаа

Солонгос Германыг хожиж ДАШТ-ий эхний хожлоо байгууллаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа. БНСУ-ын шигшээ өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга Германы багтай тоглолоо. Тус тоглолтын эхний үе 0-0 харьцаагаар өндөрлөсөн бол хоёрдугаар үеийн үндсэн цаг дуусаад хоёр баг 0-0 харьцаатай байлаа. 

Гэвч шүүгчийн минут эхлээд гурван минут өнгөрч байхад БНСУ-ын тоглогч Ким Ён Вон эхний гоолыг оруулсан бол үүнээс гурван минутын дараа хоосон хаалганд Сон Хён Мин дахин гоолдсоноор тоглолт 2-0 харьцаагаар дуусч БНСУ-ын шигшээ Орос-2018 тэмцээнээс эхний хожлоо байгуулжээ.

Харин хоёр баг хоюулаа хэсгээс гарах боломжгүй болж байгаа бөгөөд ДАШТ-д оролцогчид хэсэгт хуваагдаж явагддаг болсноос хойш Германы шигшээ баг түүхэндээ анх удаа хэсгээсээ шалгарч чадсангүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.