Аргентин D хэсгээс хоёроор гарлаа

Аргентин D хэсгээс хоёроор гарлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий  D хэсгийн сүүлийн тоглолтууд болж өндөрлөлөө. Шөнийн 02:00 цагт Аргентин, Нигерийн багтай тоглолоо. Тоглолтын салхийг 14 дэх минутад Месси гоолдож тэргүүллийг авч эхний үе дуусчээ. Хоёрдугаар үед Аргентин 16-гийн талбай дотор алдаа гаргасан гэж үзэж торгуулийн цохилтыг Нигерын Виктор Мосис гоолдож тооны харьцааг тэнцүүлжээ. Гэвч үндсэн цаг дуусахаас 6 минутын өмнө Аргентины тоглогч Маркос Рожа гуядаж гоодсноор тоглолтын тэргүүлж дуусгачээ. Ингэснээр Аргентин 2-1 харьцаагаар хожиж хэсгээсээ хоёроор гарах боломжтой болжээ.

Хэсгээсээ хоёроор гарснаар хасагдах шатанд Францтай тоглох бөгөөд Казан цэнгэлдэхэд энэ сарын 30-ны 22:00 цагт тоглоно. Харин Нигерын баг хэсэгтээ гуравт бичигдэж мултарсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.