Өсвөрийн бөхчүүд Загребийг зорино

Өсвөрийн бөхчүүд Загребийг зорино

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн ДАШТ долдугаар сарын 2-8-нд Хорватын нийслэл Загребт болно. Хөвгүүдийн 24, охидын 12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 18 тамирчин оролцохоор болсон бөгөөд Монголын багийн түрүүч (хөвгүүд) өнөөдөр Хорватын нийслэлийг зорьж байна. Манай улсаас хөвгүүдийн 45 кг-ын жинд С.Жигүүр (Дорноговь), 48 кг-д Б.Цэндсайхан (Сонгинохайрхан дүүрэг), 51 кг-д П.Дашцэрэн, 55 кг-д Э.Төгсжаргал (хоёул Хасу-Мегастарс), 60 кг-д М.Сүхбат (Говийн бөх), 65 кг-д О.Сүлдхүү, 71 кг-д А.Цэрэн-Очир (хоёул Хасу-Мегастарс), 80 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 110 кг-д Н.Алтанбагана (БТСДуС), охидын 40 кг-д Э.Буман-Аюуш (Баянхонгор), 43 кг-д Б.Энхзул (Чингэлтэй дүүрэг), 46 кг-д Д.Отгонжаргал, 49 кг-д М.Мөнхгэрэл, 53 кг-д Б.Эрдэнэсувд (бүгд Женко), 57 кг-д Б.Хонгорзул (Баянхонгор), 61 кг-д Б.Оюунгэрэл (Завхан), 65 кг-д Т.Оюун-Эрдэнэ (БТСДуС), 73 кг-д Д.Цогзолмаа (Говийн бөх) нар Загребийн дэвжээнд зодоглоно. Багийн дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Баярсайхан болон П.Чулуунбаатар (Чингэлтэй дүүрэг), Н.Баатар (Сонгинохайрхан дүүрэг), Ё.Батдархан (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), шүүгчээр олон улсын шүүгч Л.Болормаа нар явах юм. Өсвөр үеийн ДАШТ-ээс манай улсын тамирчид нэг алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртэж байв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.