Мексик F хэсгийг тэргүүлж байна

Мексик F хэсгийг тэргүүлж байна

Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д зохиогдон явагдаж байгаа билээ. F хэсгийн хоёрдугаар тойргын тоглолт өнгөрсөн шөнө болсон бөгөөд эхний тоглолт Мексик, БНСУ-ын тоглолт болсон юм. Эхний үед Мексикийн Карлос Вела 26 дахь минутад хийсэн бөгөөд эхний үе 1-0 харьцаагаар дуусчээ. Хоёрдугаар үед 66 минутад Хавиер Эрнандез гоолдож онооны зөрүүг холдуулжээ. 

Харин 93 дахь минутад Солонгосын шигшээ багийн тоглогч Сон Хеун-Мин тооны харьцааг 2:1 болгон ойртууллаа. Ингэснээр тоглолт дуусч Мексик хоёр дахь хожлоо байгуулж 6 оноотойгоор тэргүүлж байгаа бол БНСУ оноо авч чадаагүйгээр хэсгийн сүүлийг мушгиж байна.

Мексик дараагийн тоглолтоо Шведтэй тоглох бөгөөд Екатеринбург цэнгэлэдэхэд болох бол БНСУ дараагийн тоглолтоо Германтай Казан хотын Казан цэнгэлдэхэд болно. Хоёр тоглолт 27-ны 22:00 цагт болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.