Нэмэлт цагт хоёр ч гоолыг хийж Бразил хожлоо

Нэмэлт цагт хоёр ч гоолыг хийж Бразил хожлоо

Хөлбөмбөгийн ДАШТ-ий Е хэсгийн хоёр дахь тоглолт Бразил, Коста Рика багуудын хооронд боллоо. Тус тоглолтын үндсэн цаг дуусч, шүүгчийн мэдлийн нэмэлт цагт хоёр ч гоол оруулснаар Коста Рикагийн шигшээ багийг буулгаж авлаа. Ингэснээр Бразил 4 оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэлсэн бол Коста Рика сүүл мушгиж байна.

Тус тоглолтын эхний гоолыг 91 дэх минутад Филиппе Коутиньо оруулсан бол эцсийн цэгийг Неймар оруулжээ. Бразил дараагийн тоглолтоо Сербитэй 27-ны  өдөр 02:00 цагт хийх бол Коста Рика 27-ны  өдөр 02:00 Швейцартай хийнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.