Какүрюү Ичиножуг давлаа

Какүрюү Ичиножуг давлаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башёгийн арвангурав дахь өдрийн барилдаан Токио хотын Кокукикан ордонд болж байна.
 
Их аварга Хакүхо М.Даваажаргал  маэгаширигийн 5-оос барилдаж байгаа Икойтой барилдан давж 11 даваа хоёр унаатай бол бол ёкозүна Какүрюү М.Ананд комосүби Ичиножү А.Ичинноровыг өвдөг шороодуулж 12 даваа нэг унаатай болжээ.
 
Тус башёг тэргүүлж байсан секиваки Точиношин Шодайд өвөдөг шороодож нэг унаатай болжээ. Одоо башёг Какарью, Точиношин нар нэг унаатайгаар тэргүүлж байгаа бол Хакүхо хоёр унаатай байна. Өнөөдөр Хакүхо  нутгийн бөх комосүби Ичиножү А.Ичинноровтой, Какүрюү башёг тэргүүлэгч секиваки Точиношинтэй барилдана.
 
Бусад бөхчүүд
 
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-2 
Ёкозүна Какүрю М.Ананд 12-1
Комосүби Ичиножү А.Ичинноров 7-6
Маэгашири-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-7
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 4-9
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 5-8

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.