Лэброн Жэймсийн хожлын шидэлтээр Кливленд Кавальерс цувралыг 3-0 болголоо

Лэброн Жэймсийн хожлын шидэлтээр Кливленд Кавальерс цувралыг 3-0 болголоо

Кливленд Кавальерс талбай дээрээ Торонто Репторс багтай цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Өмнөх хоёр тоглолтод Кливленд Кавальерс баг айлын талбайгаас хоёр хожоод байсан билээ. Өнөөдрийн гурав дахь тоглолт Кливленд тоглолтын турш тэргүүлж байсан ч эцсийн мөчид 103-103 харьцаагаар тэнцээд 8 секунт үлдээд байсан ч Лэброн Жэймсийн хожлын шидэлтээр 105-103 харьцаатайгаар ялалт байгуулж цувралыг 3-0 болголоо.

Тус тоглолтод Лэброн Жэймс 38 оноо, 7 дамжуулалт, 6 самбарыг авч багаа тэргүүлсэн бол Кэвин Лаав 21 оноо, 16 самбар, Кайл Корвер 18 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Кайл Ловри 27 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.