Олс таталтын 2018 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай боллоо

Олс таталтын 2018 оны улсын аварга шалгаруулах  нээлттэй тэмцээн амжилттай боллоо

Сонгино хайрхан дүүргийн биеийн тамир спорт хороо-ны нэрэмжит Олс таталтын 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2018 оны 4-р сарын 28 нд СХД-ийн БТСХ-ны “А” зааланд амжилттай болж өнгөрлөө. 2004 оноос анх зохион байгуулагдаж, жил бүр уламжлал болон зохиогдож байгаа энхүү тэмцээний зорилго нь Олс таталтын спортыг өөрийн оронд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварын түвшинг нэмэгдүүлэх, багш, дасгалжуулагчдын харилцан туршлага солилцоход оршдог.

Тэмцээн эрэгтэй 620 кг, эмэгтэй 520 кг, холимог ангилал \4 эрэгтэй, 4 эмэгтэй\ буюу 580 кг гэсэн үндсэн 3 жингээр зохион байгуулагдсан. Холимог ангилалын хувьд албан ёсоор энэ жилээс улсын аваргын төрөл болж байгаа юм. Тэмцээний эхний 3 байранд орсон багууд алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдсан бөгөөд түрүүлсэн багт СХД-ийн БТСХ-ны нэрэмжит дурсгалын цомоор шагнасан.

Тэмцээнд Сонгион Хайрхан дүүргийн СХ, ДЦС-4 ТӨХК –ний Эрчим баг, Багануур дүүрэг СХ, Хан-Уул дүүрэг СХ, "Хан гарьд" спорт клуб, Жем Интернэшнл ХХК-ийн “RedBull” баг, “Аварга” ДС-ийн 1 болон 2-р багууд, “Аварга дэвжээ” баг, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль 1, 2-р багууд, Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль, Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн 1, 2 –р багууд, "Их засаг" ОУИС, Алдар СХ-ний Зэвсэгт Хүчний 032, 330-р ангиуд, Дархан хотын Зэвсэгт Хүчний 330-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 421-р анги зэрэг 16 байгууллагын 250 орчим тамирчин оролцсон юм.

Тэцээний дүн

Эмэгтэй, 520кг

  1. “Аварга” ДС-ийн 1-р баг
  2. СХД-ийн БТСХ
  3. Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Эрэгтэй, 620кг

  1. “Аварга” ДС-ийн 1-р баг
  2. Алдар СХ, Зэвсэгт Хүчний  032, 330-р анги
  3. Жем Интернэшнл ХХК-ийн “RedBull”

Холимог580кг

  1. “Аварга” ДС-ийн 1-р баг
  2. Дархан хотын Зэвсэгт Хүчний 330-р анги
  3. СХД-ийн БТСХ

2018 оны ОЛС ТАТАЛТ -ын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэсэн "Сонгино хайрхан дүүргийн биеийн тамир спорт хороо" -ний нэрэмжит болгон зохион байгуулсан СХД-ийн БТС хорооны хамт олон чин сэтгэлээсээ талархаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.