Баянхонгор аймгийн Засаг дарга өсвөрийн чөлөөтийн тамирчдаа дэмжинэ

Баянхонгор аймгийн Засаг дарга өсвөрийн чөлөөтийн тамирчдаа дэмжинэ

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал өсвөрийн чөлөөт бөхийн тамирчдаа хүлээн авч уулзаж, олон улсын тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэхээр болжээ. Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн тамирчид 2018 оны өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангиллын УАШТ-д есөн алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Тус аймгийн таван тамирчин тавдугаар сарын 4-12-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болох өсвөр үеийн Азийн АШТ-д оролцох эрх авсан бөгөөд тэмцээний зардалд 28.6 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Тэгвэл Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал уулзалтын үеэр өсвөрийн тамирчдаа дасгалжуулагчийн хамт тодорхой хэмжээний зардлыг шийдвэрлэж өгөхөөр болсон байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.