Өсвөр үеийн бөхчүүд Хиагтаас зургаан медаль хүртэв

Өсвөр үеийн бөхчүүд Хиагтаас зургаан медаль хүртэв

Чөлөөт бөхийн өсвөр үеийн "Ковер-Кяхта" олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-нд ОХУ-ын Буриад улсын Хиагт хотод боллоо. 19 дэх удаагийн тэмцээнд Налайх дүүргээс 12, Дархан-Уул аймгаас найм, Сэлэнгэ аймгаас долоо, нийт 27 тамирчин, гурван дасгалжуулагчийн удирдлага дор оролцсоноос нэг алт, нэжгээд мөнгө, дөрвөн хүрэл, нийт зургаан медаль хүртэв. Хөвгүүдийн 29 кг-ын жинд Дархан-Уул аймгийн тамирчин Т.Мянганбанзрагч алт, 41 кг-д “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Цэрэндаваа мөнгө, 28 кг-д Налайх дүүргийн тамирчин А.Анх-Эрдэнэ, 45 кг-д Дархан-Уул аймгийн тамирчин Н.Очир-Эрдэнэ, “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Ц.Баярсайхан, 65 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Бүрэнбаяр хүрэл медалийн эзэн болсон юм. Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Г.Амархүү, улсын шүүгч М.Кажымухан, Б.Бямбасүрэн нар дэнсэлжээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.