Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь гарлаа

Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь гарлаа

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргасан байна. Энэ сарын эхний барилдаан өнгөрсөн баяба гаригт Ардчилсан намын 28 жилийн ойн барилдаанаар эхэлсэн билээ. Түүний араас зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны хуваарьтай танилцана уу.

  • Дөрөвдүгээр сарын 14-нд 12 цагаас: Нийтийн монгол, шандастан болон өсвөр бөхийн хаврын улирлын барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 15-нд 14 цагаас 'Сонгинохайрханы хишиг' Улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 21-нд 14 цагаас: Улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 22-нд 14 цагаас Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 28-нд Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Дөрөвдүгээр сарын 29-нд Монгол улсын гарьд цолны хүндэтгэлд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.