Анталия Гран пригээс хоёр хүрэл медаль хүртлээ

Анталия Гран пригээс хоёр хүрэл медаль хүртлээ

Туркийн Анталия хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн эхэлсэн бөгөөд эхний өдөр эрэгтэй 60, 66 кг-д манай гурван бөх барилдаж, хоёр хүрэл медаль авлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Ж.Амарболд хэсгийн аваргын төлөө нутаг нэгт Д.Амартүвшинг ялж, хагас шигшээд шалгарсан юм. Гэвч Гүржийн Жаба Папинашвилид ялагдсан. Харин хүрлийн төлөө Тайванийн Ян Юн Вейг хожиж, медаль хүртлээ.

Д.Амартүвшин гавьяатын хувьд дагах барилдаанд АНУ-ын Диаз Адонист ялагдаж, тэмцээнээ дуусгасан юм. Тэгвэл 66 кг-д барилдсан Г.Хэрлэн хэсэгтээ урамтай барилдаж тэргүүлсэн ч хагас шигшээд Молдавын бөх Денис Виеруг барсангүй. Гэвч Казахстаны Елдос Жумакановыг ялж, хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын барилдаан болно. Манайхаас эрэгтэйчүүдийн 73 кг-д Х.Наранхүү, Ц.Цогтбаатар нар барилдана.

Н.Хадбаатарын хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Оросын Феликс Галуевтай барилдана. Тэгвэл Ц.Цогтбаатар D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Бразилын бөх Дэвид Лиматай учраа таараад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.