Өнөөдөр манай гурван бөх барилдана

Өнөөдөр манай гурван бөх барилдана

Туркийн Анталия хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн өнөөдөр эхлэх бөгөөд эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын барилдаан болно. Манайхаас эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин, Ж.Амарболд, 66-д Г.Хэрлэн нар барилдана.

Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Бразил болон Афганистан улсын бөхчүүдийн ялсантай нь барилдана.  Тэгвэл Ж.Амарболд мөн А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Киргизстаны Отар Бестаевтай барилдахаар оноолт таарсан юм. Харин 66 кг-д барилдаж буй Г.Хэрлэн А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Монтенегро улсын бөх Гусик Маркотай барилдах юм.  Хэсгийн барилдаан 15:30 цагаас эхэлнэ.

Тус тэмцээнд дэлхийн 50 орны эрэгтэй 209, эмэгтэй 110, нийт 319 жүдоч энэхүү тэмцээнд оролцож байна. Харин манай улсаас эрэгтэй 8 жүдоч барилдах юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.