Ардчилсан намын ойгоор улсын цолтой 256 бөх барилдана

Ардчилсан намын ойгоор улсын цолтой 256 бөх барилдана

Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” гуравдугаар сарын 28-ны өдөр болсон. Хэл ам, хэрүүл тэмцэл дагуулж багагүй шуугиан дэгдээсэн уг хурлаар дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тэргүүнээрээ сонгосон билээ. Хэдийгээр шинэ тэргүүнтэй болсон ч гүйцэтгэх захирал болон тэргүүлэгчдээ сонгож амжаагүй байгаа юм.

Тэргүүлэгчдээ сонгоогүй гэх шалтгаанаар өнгөрсөн сарын 31-нд зохион байгуулагдах улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг цуцалсан байна. Харин сарын 7 буюу ирэх бямба гаригт  Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болохоор товлогджээ. Тус барилдааны түрүү бөхийг таван сая, үзүүрт үлдсэн бөх гурван сая, их шөвгийн бөхчүүдийг тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн шагналаар байлахаар болжээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.