Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд харцага О.Хангай түрүүллээ

Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд харцага О.Хангай түрүүллээ

Зэвсэгт хүчний 97 жилийн ойн барилдаанд өчигдөр улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос нэг аварга, дөрвөн арслан, хоёр гарьд, гурван заан, есөн харцага, 27 начин нийт 46 улсын цолтон магнайлан барилдлаа. Энэхүү барилдаанд улсын харцага О.Хангай найм даван түрүүлж, Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Д.Анар нар шалгарлаа. Энэхүү барилдаанд

Барилдааны бүртгэлийг хоёр өдөр цахимаар явуулсан бөгөөд бөхийн тоо илүү гарсан учир олон сумын цолтон багталгүй хасагджээ. Зэвсэгт хүчнийхээ ойд Алдар спорт хорооны бөхчүүд олноор оролцон барилдсан бол улсын арслан Д.Ганхуяг ерөнхий хөлийн цэцээр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй зохион байгуулалтад ажиллав. Н.Батсуурь арслан нэгийн даваанд “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Б.Сосорбарамд өвдөг шороодсон. Булган аймгийн начин Э.Сумъяабат улсын начин Б.Ганхуягийг давхар хаман дайраад давсан бол Хөвсгөлийн аймгийн начин Э.Өлзийсайхан, Улсын начин Ш.Шинэбаяраар давсан сонирхолтой барилдаан боллоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.