Манай улсын эмэгтэй тамирчид тивдээ аман хүзүүдлээ

Манай улсын эмэгтэй тамирчид тивдээ аман хүзүүдлээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-нд Кыргызстаны нийслэл Бишкекийн “Kozhomkul Sports Palace”-д эхэлсэн билээ. Эхний хоёр өдөр эмэгтэйчүүдийн 10 жингийн барилдаан болоход манай эмэгтэй бөхчүүд бүгд медалийн төлөө барилдаж, хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ. 62 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон алтан медалийн эзэн болсон юм. Тэрбээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 21 дэх, эмэгтэй бөхчүүдээс долоо дахь тамирчин болов. 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа, 68 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Түмэнцэцэг, 72 кг-д “Женко” клубийн тамирчин, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгө, 50 кг-д “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл, 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-д тус клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор нар хүрэл медалиар энгэрээ мялаацгаав.

Эмэгтэйчүүдийн ангилалд 12 орны бөхчүүд өрсөлдснөөс Монголын эмэгтэй бөхчүүд 167 оноогоор аман хүзүүдэв. Харин манай урд хөрш БНХАУ-ын бөхчүүд 185 оноогоор багийн дүнгээр тэргүүлсэн. Нанхиадын бүсгүйчүүд Кыргызстаны нийслэлд наймуулаа ирж барилдснаас зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай нутаг буцаж байна. Харин Японы 161 оноогоор гуравдугаар байрт орсон юм.
Чөлөөт бөхийн Азийн АШТ маргаашнаас эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болно.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
50 кг (12 бөх): 1. Лей Чун (БНХАУ) 2. Винеш (Энэтхэг) 3. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Mонгол), Юки Ирие (Япон)
53 кг (10): 1. Пак Йон Ми (БНСУ) 2. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол) 3. Жюлдиз Эшимова (Казахстан), Юү Мияхара (Япон)
55 кг (9): 1. Саки Игараши (Япон), 2. Ох Хью Мин (БНСУ) 3. Эрхэмбаярын Даваачимэг (Mонгол), Луо Ланнуан (БНХАУ)
57 кг (10): 1. Пей Шинру (БНХАУ) 2. Сара Натами (Япон) 3. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол), Ким И Сул (БНСУ)
59 кг (10): 1. Ронг Ниннин (БНХАУ) 2. Набира Эсенбаева (Узбекистан) 3. Баатаржавын Шоовдор (Mонгол), Сангеета Сангеета (Энэтхэг) 
62 кг (10): 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Луо Сиажуан (БНХАУ) 3. Сакши Малик (Энэтхэг), Юрика Ито (Япон)
65 кг (6): 1. Каур Навжот (Энэтхэг) 2. Мия Имаи (Япон) 3. Ли Ханбит (БНСУ)
68 кг (9): 1. Зоу Фенг (БНХАУ) 2. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол) 3. Ирина Казюлина (Казахстан), Меерим Жуманазарова (Кыргызстан)
72 кг (6): 1. Юү Хан (БНХАУ) 2. Очирбатын Насанбурмаа (Монгол) 3. Масако Фүрүич (Япон)
76 кг (9): 1. Зоу Киан (БНХАУ) 2. Хироэ Сүзүки (Япон) 3. Эльмира Сыздыкова (Казахстан), Хван Юн Жу (БНСУ)

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.