ОХУ-ын хоккейчид 30 жилийн дараа Олимпын алтан медаль хүртлээ

ОХУ-ын хоккейчид 30 жилийн дараа Олимпын алтан медаль хүртлээ

Өвлийн олимпын нэгэн сонирхолтой төрөл болох хоккейн тэмцээний алтан медалийн төлөөх тоглолт дөнгөж сая болж дууслаа. Тус тэмцээнд ОХУ-ын баг Германы баг үлдээд байсан бөгөөд нэмэлт цагт ОХУ-ын хоккейчид 4-3 харьцаагаар хожиж аваргын алтан медаль хүртлээ. Тус улсын тамирчид 1988 онд алтан медалийг хүртэж байсан бол 30 жилийн дараа анх удаа олимпын тэмцээнд түрүүллээ.

Тус тоглолтын эхний үед ОХУ-ын Никита Кусевын дамжуулалтаар Вячеслав Войнов тоглолтын салхийг хагалсан бол хоёрдугаар үед Флекс Шутч тооны харьцааг тэнцүүлжээ. Шийдвэрлэх үед Никита Кусев тооны харьцааг холдуулсан ч Германчууд Доминик Канун, Жонас Муллер нар дараалсан гоодож 3-2 харьцаагаар тэргүүлж эхэлжээ. Гэвч хүн дутуу болсон ОХУ-ын хоккейчид бууж өгөөгүй бөгөөд Никита Кусев тооны харьцааг тэнцүүлжээ. Нэмэлт цагт мөн л Никита Кусевын дамжуулалтаар Карилл Капризов Германы хаалганд шайбыг оруулж хожил байгуулжээ.

Хоёр баг сүүлийн 6 тоглолтод Оросууд 5 удаад нь хожиж байсан бол Германчууд тэртээ 2014 онд Дэлхийн Аваргын нээлтийн тоглолтонд Оросыг 3-0 ээр уншиж байж.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.