Германы хоккейчид аваргын төлөө шалгарч үлдлээ

Германы хоккейчид аваргын төлөө шалгарч үлдлээ

Германы шигшээ баг түүхэндээ анх удаагаа Герман гэсэн нэрийн дор Олимпын наадмаас медал хүртэж улмаар финалд шалгараад байна. Яагаад Герман гэсэн нэрийн дор хэмээвээс сүүлд 1976 онд Баруун Герман Олимпын наадмаас Хүрэл медал авч байсан түүхтэй юм. 
Тэднийг медаль хүртэж тэр байтугай Алтан медалийн төлөө тоглоно гэж тооцоолсон хүн нэгээхэн ч үгүй биз. Тэд нээлтийн тоглолтонд Финлянд, Шведэд хожигдсон ч Норвегийн багийг хожин хэсгээс арай гэж гарсан. Нугалаанд хүчтэй Швейцарийн шигшээ багийг хожиж анхны сенсаацаа тарьсан бол шөвгийн 8 д Шведийг буулган авсан. За улмаар Канадтай хагас шигшээд таархад тэдний зам дууссан гэж бодож байтал эсрэгээрээ Канадыг хожиж Олимпын Финалд шалгарч үлдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.