Өнөө жил харцагууд өнгөтэй байх нь ээ

Өнөө жил харцагууд өнгөтэй байх нь ээ

''Жем Интернэшнл'' группийн нэрэмжит Монгол Улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. 

Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон уг барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, ''Алдар'' спорт хороо, ''Нутгийн буян'' ХХК, ''Бөхбилэгт'' дэвжээний бөх, улсын харцага М.Бадарч найм даван түрүүлж, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, ''Хилчин'' спорт хороо, Хилийн цэргийн 0277-р анги, ''Засагт хан'' групп, ''Завхан'' дэвжээний бөх, улсын харцага Д.Бат-Эрдэнэ үзүүрлэв. 

Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, ''Хилчин'' спорт хороо, ''Лидер буянт холдинг'' компани, ''Ховд'' дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, ''Алдар'' спорт хороо, ''Монтед констракшн'' компани, ''Ховд'' дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарав. 

БАРИЛДААНЫ ДҮЙЗ

Тавын даваа

1.    у/ар Р.Пүрэвдагва - а/х Д.Аззаяа

2.    у/з Б.Пүрэвсайхан - а/з П.Даваадорж

3.    у/х Н.Батзаяа - у/н Б.Сангисүрэн

4.    у/х Б.Бат-Өлзий - у/н Г.Ганжад

5.    у/х Х.Гантулга - а/з Ж.Ням-Эрдэнэ

6.    у/х Д.Бат-Эрдэнэ - у/н Д.Тамир

7.    у/х М.Бадарч - у/н Ч.Хөхчирэнгэр

8.    у/н Б.Амарзаяа - у/н Ш.Шинэбаяр

Зургаагийн даваа

1.    у/з Б.Пүрэвсайхан - а/х Д.Аззаяа

2.    у/х Б.Бат-Өлзий - а/з Ж.Ням-Эрдэнэ

3.    у/х Д.Бат-Эрдэнэ - у/н Ш.Шинэбаяр

4.    у/х М.Бадарч - у/н Б.Сангисүрэн

Долоогийн даваа

1.    у/з Б.Пүрэвсайхан - у/х М.Бадарч

2.    у/х Б.Бат-Өлзий - у/х Д.Бат-Эрдэнэ

Наймын даваа

1.    у/х Д.Бат-Эрдэнэ - у/х М.Бадарч

Эх сурвалж: undesniibukh.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.