Энэ оны анхны барилдаан өнөөдөр болно

Энэ оны анхны барилдаан өнөөдөр болно

Энэ оны анхны барилдаан Улсын начин Н.Мөнхжаргалын нэрэмжит барилдаанаар эхэлж байна. Өнөөдөр болох уг барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх барилдана.

Дашрамд сонирхуулахад, энэ сард таван барилдаан болно. Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах улсын болон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааны хуваарьтай танилцуулж байна.

Барилдааны хуваарь:

-       01-р сарын 06 буюу өнөөдөр  14 цагаас Улсын начин Н.Мөнхжаргалын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

-       01-р сарын 13-нд 14 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

-       01-р сарын 20-нд 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

-       01-р сарын 21-нд 14 цагаас ''Талх-Чихэр'' ХХК-ийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

-       01-р сарын 28-нд 14 цагаас Улсын харцага цолны хүндэтгэлийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.