Өнөөдөр Н.Түвшинбаяртай баярын өдөр

Өнөөдөр Н.Түвшинбаяртай баярын өдөр

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг болоод хэдхэн жилийн нүүр үзэж байна. Энэ өдөр баярын өдөр, мөн амралтын өдөр. Өнөө жил энэ өдөр амралтын өдөр таарч байна.

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

2017 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмээр олимпийн аваргын алт, мөнгө медальт жудо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаярыг нэрлэсэн. “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу өнөөдөр Төрийн ордонд 12.00 цагаас болно.

Мөн энэ өдрийг тохиолдуулан 12 цагаас Чингис зочид буудлын хурлын танхимд "Чингис хааны үзэл санаа" эрдэм шинжилгээний бага хурал болох юм байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.