Манай дөрвөн тамирчин медалийн эзэн болоод байна

Манай дөрвөн тамирчин медалийн эзэн болоод байна

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит Гран при ангиллын “Hague 2017”  тэмцээн өчигдөр Нидерландын Гааг хотод эхэллээ. Тус тэмцээнд 41 орны 231 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорсон бол өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Монгол Улсаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Цэрэннадмид нар барилдана.

“Hague 2017” гран при тэмцээнд манай улсаас нийт 10 жүдоч оролцож байгаагаас өчигдөр татамид гарсан таван жүдочийн дөрөв нь медальт байрт шалгарлаа.  Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү, 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу жүдоч Б.Амартүвшин болон эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр 12 улс ямар нэгэн медаль хүртсэнээс Косово улс тэргүүлж, Монгол, Турк, Укриан, Герман, ОХУ-ын баг тамирчид удаалж байна. Манай тамирчид одоогоор ийм амжилтыг үзүүлээд байна.

АЛТАН МЕДАЛЬ: 

  • Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү

ХҮРЭЛ МЕДАЛЬ: 

  • 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин
  • залуу жүдоч Б.Амартүвшин
  • эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.