Өвөрхангайнхан хүндэтгэл үзүүллээ

Өвөрхангайнхан хүндэтгэл үзүүллээ

Өвөрхангайн Зүүнбаян-Улаан сумын уугуул П.Орхон өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол хүртлээ. Нутгийн тамирчнаа гавьяат цолоо гардаж авсных нь дараа ХНХ-ын сайд, Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг, Уул уурхайн сайд Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар хүндэтгэл үзүүлж, өвөрхангайчуудынхаа талархсан сэтгэлийг дамжууллаа.


“Чөлөөт бөхийн хамгийн өрсөлдөөнтэй жинд хүч үздэг Орхон маань 24 насандаа Дэлхийн аварга болж чөлөөтийн тамирчдаас тав дахь алтан медалийг Парисын дэвжээнээс авчирсан шилдэг тамирчин билээ. Түүнийг ийм амжилтанд хүртэл сургаж дасгалжуулсан Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарт нь мөн нутгийнхныхаа өмнөөс гүн талархал илэрхийлье” гэж тэд хэллээ.

Мөн өнөөдөр МҮОНТ-ийн хөтлөгч Б.Ганбаатар Монгол улсын Солчн гавьчат зүтгэүлтэн болсон юм. Өвөрхангай амйгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг түүнийг хүлээн авч уулзаж, хүнзэтгэл үзүүллээ. Тэрбээр “Манай Өвөрхангай өнөөдөр гавьяатын даллагатай байна аа. Үдийн өмнө Гавьяат тамирчин төрсөн бол үдэд СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН тэй боллоо. Монголын үндэсний телевизийн нүүр царай болсон чадварлаг хөтлөгч Батхишигийн Ганбаатар Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул. Дуу хоолой, хөтлөх ур дүй, уран бүтээлчийн чадвар гээд олон олон зүйлээрээ бусдаас ялгарч чаддаг манай Ганбаад нутгаа гэсэн сайхан сэтгэл оргилж байдаг юм. Дүүдээ уран бүтээлд нь өндөр амжилт, амьдралд нь бялхам амжилтыг хүсэн ерөөе. Булган сүүлтэй байгаарай” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.