Д.Сумьяа Их дуулгад барилдаж яваа учраас өнөөдөр шагналаа гардсангүй

Д.Сумьяа Их дуулгад барилдаж яваа учраас өнөөдөр шагналаа гардсангүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарим хүмүүст төрийн одон, тэмдэг гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Жүдо бөхийн Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Хөдөлмөрийн баатар цол олгожээ. Харин тэрбээр Абу-Дабугийн Их дуулгад барилдаж байгаа тул өнөөдөр ирж шагналаа аваагүй байна.

Монгол Улсын Зууны манлай харцага, үндэсний бөхийн ахмад тамирчин Ч.Өвгөнхүүд Ардын багш цол,  Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, ОУХМ П.Орхон, жүдо бөхийн тамирчин, ДАШТ-ийн хүрэл медальт Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нарт Гавьяат тамирчин цол, Сагсан бөмбөгийн нэрт дасгалжуулагч Б.Дамбад Гавьяат дасгалжуулагч цол, Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очирт Гавьяат эмч цол тус тус хүртээжээ.

Мөн бусад салбарынхан ч төрийн одон медалиар шагнуулж байгаа юм байна. Тухайлбал, ЭМЯ, БСШУСЯ-д шагнал гардуулах ёслол одоо болж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.