Д.Сумьяа анхны эмэгтэй жудоч Хөдөлмөрийн баатар

Д.Сумьяа анхны эмэгтэй жудоч Хөдөлмөрийн баатар

Улс тунхагласны ойн өдөр энэ бүтэн сайн тохиох тул уг баяраар тохиолдуулан олгодог шагналыг өнөөдөр гардуулах юм байна. Тухайлбал, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ П.Орхон Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэх бололтой. Мөн Чөлөөтийн Орхон, жудогийн Мөнгөнчимэг, Одбаяр нар болон эмч, багш нарыг гавьяат цолоор шагнах юм байна. Шагналыг 11.40 цагт Төрийн ордонд гардуулах аж.

Тухайлбал, П.Орхон хамгийн сүүлд “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ П.Орхон алтан медаль хүртсэн. Түүний тив дэлхийн дэвжээнд гаргасан амжилтыг үнэлэх цаг болсон билээ.

Хамгийн бахархалтай мэдээ бол жудогийн тамирчин Д.Сумьяа хөдөлмөрийн баатар болох юм байна. Тэрбээр дөнгөж сая Рио-2016 олимпийн аваргын төлөө барилдаанд ялагдсан Рафаэль Силваг ялж, Абу-Дабугийн Их дуулгад түрүүлсэн сайхан мэдээ ирлээ. Олимпийн мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл, багийн дэлхийн вааргын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумьяа ийнхүү улс тунхагласны ойн өдрөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болох нь ээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.