Дунд жингийнхэн “нурлаа”

Дунд жингийнхэн “нурлаа”

Зуны универсиад наадмын хүрээнд болж буй жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан үргэлжилж байна. Өнөөдөр манайхаас эрэгтэй 81, 90, эмэгтэй 63, 70 кг-ын жинд дөрвөн бөх барилдсан. Гэвч хэн нь ч медалийн төлөө шалгарч үлдсэнгүй.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан Б.Гаажадамба эхний тойрогтоо Украины Александр Черкайд ялагдлаа. Тэгвэл 90 кг-д хүч үзсэн Э.Мөнхжаргал эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Словакийн бөх Дусаныг ялсан. Гэвч гуравдугаар тойрогт Эстоны бөх Маттиас Кусикийг барсангүй.

Эмэгтэйчүүдийн хувьд 63-т зодоглосон Б.Баасанжаргал Недерландын Ивема Айрист, 70-д хүч үзсэн М.Даваасүрэн Бразилын Барбарад эхний тойрогтоо ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.