Л.Эрхэмбаяр: Хууль бусаар тагнаж, чагнах хэвийн үзэгдэл болжээ

Л.Эрхэмбаяр: Хууль бусаар тагнаж, чагнах хэвийн үзэгдэл болжээ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, “Херо” Б.Баатар нарын утсаар ярьсан бичлэг сошиал ертөнцөд тарж, өнөөдрийн сэдэв болчихоод байна. Энэ асуудлыг хүн бүр л өөр өөрийн өнцгөөс харж, тайлбарлаж байгаа. Олонх нь Б.Баатарыг урваж, бичлэгээ тараасан мэтээр ярьж байна.

Цаашлаад Шадар сайдыг намаасаа урвасан гэдэг талаас нь бичиж, шуугиан тарьсаар байна. Тэгвэл Монголд тагнаж, чагнах ажиллагаа хэрээс хэтэрсэн гэдгийг ч хэлэх хүн цөөнгүй байгаа юм.

АН-ын гишүүн Л.Эрхэмбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулж “Монголд хууль алга. Хууль бусаар тагнах, чагнах нь хэвийн үзэгдэл болжээ. Иргэн таны нууц байхгүй болсон шүү” хэмээн жиргэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.