Монголын боксчид олимпийн өмнөх бэлтгэлээ Японд хангана

Монголын боксчид олимпийн өмнөх бэлтгэлээ Японд  хангана

Япон улсын Шизүока мужийн Шимада хотын төлөөлөгч нар манай улсад айлчлал хийж, өчигдөр ЗАГХА, Биеийн тамир, спортын газрын удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад БТСГ-ыг төлөөлж Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Гадаад харилцаа, мэдээлэл технологи, статистикийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар оролцлоо.

Харин Японы талаас Японы Шимада хотын засаг дарга Сомэяа Кинүё, Шимада хотын Боловсролын газрын дарга Хамада Казүхико тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 
Айчлалын зорилго нь гурван жилийн дараа Японы нийслэл Токио хотод болох зуны Олимпын наадамд оролцох Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдыг Японы Шимада хотод бэлтгэл хийлгэх талаар санал солилцсон байна.

 Энэ ажлын эхлэл болгож, Монголын боксын шигшээ багийн тамирчдын “Токио-2020” олимпийн наадмын өмнөх бэлтгэлийг Японы Шимада хотод хангах, хамтран ажиллах санамж бичгийг таван сарын өмнө байгуулж байв. Хоёр тал энэ уулзалтаас шийдвэрлэсэн асуудлаас гадна спортын бусад төрөл дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.