Роналдогоор ахлуулсан Цайзыг хамгаалагчид Европын аврага боллоо

Роналдогоор ахлуулсан Цайзыг хамгаалагчид Европын аврага боллоо

Европын аварга шалгаруулах 15 дахь удаагийн хөл бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтод талбайн эзэн Францын шигшээ баг дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгчнөөр ахлуулсан Цайзыг хамгаалагчидтай туллаа.

Дэлхийн 3 удаагийн шилдэг тоглогч Роналдо тоглолтын 1-р үеийн 20 дахь минутанд Д.Пайетэй тулах үедээ өвдөг орчимдоо эвгүй бэртэл авснаар тоглолтыг орхисон юм. 

Талбайн эзэд бөмбөг их эзэмшиж довтолж тоглосон бол Португалчууд хамгаалж өөрсдийн боломжийг хүлээсэн, хамгаалсан тоглолт болсон бөгөөд аль аль багт боломж гаралгүй тоглолт нэмэлт цагруу шилжсэн юм.

Нэмэлт цагт Фернандо Сантосын сэлгээгээр оруулсан Эдэр 109 дэх минутад гоол оруулснаар тоглолт 1:0-ийн харьцаатайгаар өндөрлөж Цайзыг хамгаалагчид түүхэндээ анх удаа Европын аврагын цомыг хүртэж тоглолтын Man of the Match шагналыг Реал Мадрид болон Португалийн шигшээ багийн хамгаалагч Пепе авав.

Европын аваргуудын лигийн финалд Атлетико Мадрид багийнхаа хамтаар Роналдогийн Реал Мадридын эсрэг тоглож хожигдсон Антойн Грейзман энэ удаа түүнээс хариугаа авахаар гарч ирсэн боловч ахин хожигдлоо.

2004 онд талбай дээрээ аварга авахад аз дутсан Португалын шигшээ баг энэ удаа европын тэмцээнд талбай дээрээ 1984 оноос хойш хожигдоогүй Францчуудыг талбай дээр нь хожиж аваргын цомыг хүртэж чадлаа.

Дашрамд сонирхуулахад Португалийн шигшээ баг түүхэндээ Францчуудыг ганц ч удаа хожиж байгаагүй бөгөөд тэдэнтэй хийсэн сүүлийн 10 тоглолтдоо хожигдоод байсан юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.