Йоахим Лёв: Бид Францаас илүү сайн тоглосон

Йоахим Лёв: Бид Францаас илүү сайн тоглосон

Европын аваргын хагас шигшээд Германы шигшээ баг Францад 2:0-ээр хожигдож, гэртээ харихаар болсон билээ. Тэгвэл энэ тоглолтын дараа Германы шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лёв сэтгэгдлээ хуваалцсан байна.

Тэрбээр “Бид Францаас илүү сайн тоглосон. Бөмбөгөө сайн хянаж, илүү эзэмшсэн. Гэхдээ бид алдаа гаргасан, аз дутлаа, үнэхээр сэтгэл гонсгор байна.

Уг нь бидэнд гоол оруулах боломж олон гарсан ч ашиглаж чадсангүй. Зүгээр л аз дутлаа.  2010, 2012 онд бид илүү сайн тоглож, өрсөлдөгчөө буулгаж авч байсан. Харамсалтай нь өнөөдөр тийм байж чадсангүй. Дахиад хэлье, бид Францаас илүү сайн тоглосон.

Гомес, Хедира бэртэж, Хуммельс торгуулийн улмаас тоглолтыг өнжсөн. Энэ тоглогчдыг орлуулах боломжгүй шүү дээ. Бас дээрээс нь Боатенг бэртчихлээ. Гэхдээ залуус маань миний хэлснээр бүхнийг хийсэн. Тэднийг буруутгах ямар ч шалтгаан байхгүй” хэмээн ярьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.