НАН-ын хорооны даргад Д.Баттулга, Ш.Түвдэндорж нар өрсөлдөнө

НАН-ын хорооны даргад Д.Баттулга, Ш.Түвдэндорж нар өрсөлдөнө

Ардчилсан намын дотоод сонгууль ирэх сарын 02-нд болох учиртай. Одоогийн байдлаар Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр 374 нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Ардчилсан намын Их хурлаас намын дүрмийг шинэчлэх хүрээнд Үндэсний бодлогын хороо нь 389 гишүүнтэй байхаар баталсан бөгөөд нийт 620 гишүүн лавлагаа авснаас 374 нэр дэвшигч бүртгүүлсэн нь энэ аж.

Харин аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлжээ. Түүнчлэн нийслэлийн Ардчилсан намын намын хорооны даргад өрсөлдөхөөр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны дарга Д.Баттулга,  УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар бүртгүүлж, өрсөлдөхөөр болжээ.

Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа энэ сарын 13-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх байсан ч хоёр хоногоор сунгаж, 15-ны 00:00 цагаар тасалбар болгохоор болсон юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.