“Ази Европын цахим харилцаа” сэдвийн хүрээнд редакторуудын уулзалт болно

“Ази Европын цахим харилцаа” сэдвийн хүрээнд редакторуудын уулзалт болно
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж буй дагалдах уулзалтуудын нэг болох “Редакторуудын дугуй ширээний наймдугаар уулзалт” энэ сарын 7, 8-ны өдрүүдэд “Туушин” зочид буудалд “Ази -Европын цахим харилцаа” сэдвийн дор болно.  Уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр болсон бөгөөд  манай талаас тус уулзалтыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хариуцан зохион байгуулж байгаа юм байна.  
 
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид хурлыг нээж, Ази Европын сантай хамтран Монгол Улсын Гадаад хэргийн яам болон АСЕМ-ын ажлын хэсгийн дэмжлэгтэйгээр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Энэхүү уулзалт нь Олон Улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй манай улсыг хэрхэн харуулахад нөлөөлөх нэн чухал ач холбогдолтой юм гэдгийг Ази Европийн сангийн зүгээс онцолж байлаа.
 
 Тус уулзалтаар хэлэлцэх асуудлын талаар санал асуулгыг жил гаруйгийн өмнөөс Ази Европын сэтгүүлчдийн дунд явуулсан байна. Өнгөрсөн тавдугаар сард санал асуулгын дүнг нэгтгэн дүгнэж,  Хятадын Гуанжоу хотноо ажлын уулзалт зохион байгуулан дүгнэн гаргажээ. 
 
Уулзалтад Ази-Европын 20 гаруй орны 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна. Зочдоос дурьдвал, Английн BBC–ийн “World 2020” байгууллагын тэргүүн Адриан Палмейро, ОХУ-ын “Монголия сегодня” сэтгүүлийн ерөнхий редактор Юрий Крючкин зэрэг бусад олон орны нэр хүндтэй сэтгүүлч, редакторууд оролцохоор болжээ.
 
Б.Номин
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.