Н.Энхбаярын хоёрдугаар анги буюу Н.Алтанхуягийн шоу

Н.Энхбаярын хоёрдугаар анги буюу Н.Алтанхуягийн шоу

Ингэж дүгнэх шалтгаан олон бий. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан энэ эрхэмд намдаа, бас төрд хийсэн ажил, гаргасан амжилт чамгүй их бий. Гэвч алдсан алдаа нь дэндүү олон. Ах дүүгээ төрийн тендерийн хэрэгт хутгаж, идсэн уусан хэрэг нь эхнээсээ илэрч ял зэмээ хүртэцгээж байгаа. Энэ тохиолдолд Н.Алтанхуяг юуны учир намын даргад өрсөлдөж, цаашлаад Ерөнхийлөгч болохоор санаархаж, хэвлэл мэдээллийн анхааралд байсхийгээд л өртөж байгаа нь сонин. Хатуухан хэлвэл, тэр хамгаалалт эрж байна. Төрд л шургалж байвал юу эсийг сэдэж, хийх нь тодорхой болчихож.

Намаараа бамбай хийхээр оролдсон ч тусыг эс олсон. Харин энэ удаад тэр төрийн хамгаалалтад орохын тулд арга сүвэгчилж суугаа нь энэ бололтой. Н.Алтанхуяг тун ч зальжин улстөрч. Тиймдээ ч хэвлэлгүйгээр АТГ-т очвол ачигдана гэдгээ мэдэх учраас нөгөө талаар хэвлэлээр шоудах нь түүнийг гэмгүй мэтээр харагдуулж, өрөвдүүлэх нэг арга хэрэгсэл болно гэдгийг ойлгосон учраас ийнхүү байсхийгээд л хэвлэл дуудаж шоуддаг болов. Дэгсдүүлж хэлвэл, Н.Алтанхуяг үгэнд ор, эсвэл шоронд ор гэсэн сонголт хийх нь тодорхой болсон.

Хэвлэлээр байнга шахуу л бүлэглэлийн эсрэг тэмцэнэ хэмээн цээжээ дэлдэж, гэмгүй намайг ард түмэн хамгаалах ёстой. Би хэрэг хийгээгүй, намайг хилсээр гүтгэхийг оролдож байна хэмээн ярьж байна. Бүлэглэл гэж чухам юуг, ямар хүмүүсийг нэрлээд байгаагаа ч ухаарах сөхөөгүй л айдастай яваа.

Н.Алтанхуягийн энэ үйлдэл  МАХН-ын гишүүдээр жагсаал хийлгэж, өлсгөлөн зарлуулж, өөрийгөө гэмгүй мэтээр жүжиглэдэг Н.Энхбаяртай тун ижилхэн сценари. Н.Энхбаярын үргэлжлүүлж байсан эмгэнэлт жүжгийг Ардчилсан намын экс дарга Н.Алтанхуяг үргэлжлүүлж байна гэсэн шүүмжлэл зүгээр ч нэг гараагүй байлтай. Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан хугацаанд эрс өөрчлөлт хийгдсэн үү гэвэл мэдээж тийм. Нөгөө талаар уусан идсэн нь ч эхнээсээ илэрч эхэллээ. Намдаа оруулсан гавьяа огтхон ч байхгүй.

Төр гэдэг хоргодох байр биш. Тиймээс үнэхээр л гэмгүй бол хэвлэлээр бамбай хийж, бүлэглэл гэж шоудахгүй шалгуулчихаач. Эгэл жирийн иргэд Н.Алтанхуягийг хамгаалах бамбай биш л байлтай. АТГ-тай муур хулгана болж тоглодог арга ядсан жүжгийг Н.Энхбаяраас хангалттай харчихсан. Итгэл  үнэмшил ч төрөхөө больчихож. Тиймээс хэргээ шалгуулаад, хийсэн зүйлгүй бол Ерөнхийлөгчдөө өрсөлд. Эс бөгөөс эмгэнэлт жүжгээ тоглосоор улс төрийн тавцангаас нэгмөсөн явах сонголт л түүнд байгааг сануулчихъя.

Б.Тулга

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.