Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг цагдан хорих анги руу ачжээ

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг цагдан хорих анги руу ачжээ

АТГ-ынхан Хөгжлийн банк тойрсон шалгалтыг эрчимжүүлж, тус банкны томоохон зээлдэгч, аж ахуйн нэгжүүдийн эздээс мэдүүлэг авч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Түүнчлэн эл хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн асан  Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг шалгаж эхэлсэн талаар мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг дөнгөж сая цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан байна.

Тодруулбал, өнөөдөр АТГ-аас Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон зээлдэгч нарыг байцаасан бөгөөд хэд хэдэн хүнийг саатуулж магадгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр 15:00 цагаас эхлэн АТГ-т байцаалт өгч байсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг ч мөн цагдан хорьсон гэсэн юм.

Н.Батбаяр нь бондын хөрөнгийг албан тушаал эрх мэдлээ ашиглан шамшигдуулсан, үргүйдүүлсэн гэх асуудлаар өнгөрсөн онд шалгагдаж, цагдан хоригдож байсан ч бие муу гэх шалтгаанаар батлан даалтад гарч байсан юм. УИХ-ын экс гишүүдийг прокурорын тогтоолын дагуу хорьсон гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.