Томчууд нь онгоцоор буцсаны дараа жолооч нар согтуурч, осол гаргасан бололтой

Томчууд нь онгоцоор буцсаны дараа жолооч нар согтуурч, осол гаргасан бололтой

УИХ-ын чуулган завсарласнаас хойш гишүүд сонгогдсон тойрог руугаа явж, сонгогчидтойгоо  уулзаж, хийж бүтээсэн ажлаа тайлагнаж буй. Тодруулбал, нэр бүхий УИХ, Засгийн газрын гишүүд өнгөрсөн долоо хоногт  Говь-Алтай аймагт ажилласан.

Тэгвэл аймгийн төвөөс 70 гаруй км-ын зайд УИХ, Засгийн газрын гишүүдийн автомашины цуваанд явсан автомашин Засгийн газрын авто баазын автомашины араас хүчтэй мөргөж, осол гаргасан гэнэ.

Гэтэл дарга нарын цуваа осолд орсон жолоочийг автомашиных нь хамт тус газарт үлдээгээд явсан сурагтай. Осолд орж, гэмтсэн жолоочид эмнэлгийн тусламж үзүүлээгүй төдийгүй, гэмтсэн жолооч өөрөө харьяа газар руугаа залгаж, эмнэлгийн тусламж хүссэн гэнэ. Эл ослын талаар замын цагдаагийн хоногийн мэдээнд ч бүртгүүлэгүй бөгөөд маш ихээр  нууцлаж байгаа бололтой.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, тухайн цуваа УИХ-ын дарга М.Энхболдынх байсан бөгөөд УИХ-ын болон Засгийн газрын гишүүд онгоцоор буцсаны дараа жолооч нар нь замдаа согтууруулах ундаа хэрэглэж, хоёр жийп мөргөлджээ. Ослын улмаас нэг жолооч ухаангүй байгаа бол нөгөө нь хүнд бэртэж, биеийн байдал нь тааруу байгаа гэнэ.

Ямартай ч, Засгийн газрын автобаазынхан энэхүү ослын улмаас нэлээд бужигнаж байгаа гэнэ шүү.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.