Д.Эрдэнэбат АН-ын бүлгийн дарга боллоо

Д.Эрдэнэбат АН-ын бүлгийн дарга боллоо
АН-ын даргын сонгууль нэлээд ширүүхэн болж өнгөрсөн. Мөнгө тараасныг, нэг нь нөгөөгөө муулж гутаасан зэргээр сөрөг PR чамгүй явсан ч, эцэст нь  С.Эрдэнэ ялалт байгуулан  АН-ын дарга болсон билээ.  Үүнтэй зэрэгцээд Ж.Батзандан С.Эрдэнийн ялалтыг хүлээн зөвшөөрснийхөө төлөө С.Эрдэнийн одоогийн суудал буюу АН-ын бүлгийн даргын суудалд очихоор болсон хэмээн шуугиж байсан.
 
Тэгвэл  УИХ дахь Ардчилсан нам Төрийн ордонд хуралдаж, бүлгийн даргаа сонголоо. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат  сонгогдсон байна. Харин одоо “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг  хувьчилсан нь хууль бус байсан эсэхийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм.  Мөн үүнтэй зэрэгцэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Эрдэнэт"-ийн асуудлыг хэлэлцэж байна. 
 
Ж.Отгон 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.