Д.Оюунхорол: Усыг дахин ашиглахад чиглэсэн техник, технологийг дэмжинэ

Д.Оюунхорол: Усыг дахин ашиглахад чиглэсэн техник, технологийг дэмжинэ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо­ны хуралдаанаар Төв цэ­вэр­лэх байгууламжийг шинэч­лэх талаар холбогдох байгуул­лагуудын мэдээллийг сонслоо. Төв цэвэрлэх байгууламж нь 1990 оноос хойш олон улсын зээл тусламжаар удаа дараа хэсэгчлэн засах шинэчлэлтийг хийж байсан ч сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь доголдож, бохир ус цэвэрлэгээний үр дүн эрс буурсан. Иймээс төв цэвэрлэх бай­гуу­ламжийг шинэчлэн сайж­руу­лахаар ажиллаж байна.

Одоо­гоор цэвэрлэх байгуу­ламжийг барих, ашиглах, шил­жүү­лэх концессын гэрээний дагуу Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК гүйцэтгэн ажиллахаар болсон. Шинэ байгууламж нь хоногт 250 000 м3 бохир усыг цэвэрлэх буюу одоо байгаа төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх юм. Шинэ цэвэрлэх байгууламжийг 2020 онд ашиглалтад өгөх бөгөөд ойролцоогоор 2030 оноос эхлэн өргөтгөлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. ТЭЗҮ боловсруулалт 100 хувьтай, судалгааны ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гүйцэтгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулахаар хүлээгдэж байгаа аж. Төв цэвэрлэх байгууламжийг Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК концессын гэрээний дагуу 25-30 жилийн хугацаанд ашиглахдаа 12-15 жилд нь хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцсон юм билээ. Дараа нь монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэх юм байна.

Энэ үеэр салбарын танилцуулагадаа Байгаль орчин, аялал жуулч­лалын сайд Д.Оюунхорол, “Байн­гын хорооноос гаргасан зөв­лөм­жийн дагуу Ус бохир­дуулс­ны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай хуулийг төслийг боловс­руулаад байна. Хуульд орж байгаа гол өөрчлөлтүүдээс дурдвал, Монгол орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед аж ахуй нэгж байгууллагуудад эдийн засгийн хүнд дарамт учруулахгүй, нөгөө талдаа байгаль орчныг бохирдлоос хамгаалах асуудлуудыг уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг бууруулан тооцох нь зүйтэй гэж үзсэн. Мөн усыг дахин ашиглахад чиглэсэн техник, технологийг дэмжиж, хаягдал усан дахь бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах тогтолцоог бүрдүүлсэн гэж үзэж байна. Түүнчлэн Ус бохир­дуулс­ны төлбөрийн тухай хуулийг дагалдан гарах журмыг батлах, Засгийн газрын тогтоолыг төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажлуудыг хангаад байна” хэмээн танилцуулсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.