Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ

Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ

Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр  ДБЭТ-т шинжлэх ухааны салбарынхантай уулзлаа. БСШУС-ын сайд Ж.Батсуурь уулзалтыг нээж хэлсэн үгэндээ шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлогыг дурдаад цаашид салбарын санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ гэв.  

Одоогийн байдлаар тус салбарт Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөл, Шинжлэх ухааны академи, яамдын шинжлэх ухаан технологийн зөвлөл, их сургуулиуд, хүрээлэнгүүд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллагууд багтаж байна. Эдгээрт нийт 1720 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байгаа юм. Манай улсын хувьд одоогоор ОХУ-тай 30, БНХАУ-тай 6, Солонгос улстай 2, Беларус улстай 2, Вьетнам улстай 2, Тайваньтай шинжлэх ухаан, технологийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар идэвхтэй хамтран ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд их сургуулиудын лабораторийн орчныг сайжруулахад улсын төсвийн болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Харин эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд сүүлийн  30 орчим жил хөрөнгө оруулалт бага хийгдсэнийг уулзалтын үеэр салбарын сайдад уламжиллаа. Түүнчлэн салбарын ажилтан, албан хаагчид, эрдэмтэн, судлаачдын цалин, урамшуулал, нийгмийн баталгаа, хүний нөөцийн бодлого зэрэгт анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байгааг сануулав.

Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ж.Батсуурь судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, технологи дамжуулах төв байгуулах, БХНАУ-тай хамтарсан шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байгаагаа дуулгалаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.