СЕХ-ны гишүүн Ө.Энхтөр тангараг өргөв /ФОТО/

СЕХ-ны гишүүн Ө.Энхтөр тангараг өргөв /ФОТО/
Сонгуулийн Ерөнхий хорооны шинэ гишүүн Өлзийбатын Энхтөр өнөөдөр  тангараг өргөлөө. Тэрбээр Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ ийнхүү батлан тангараглав.
 
Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд болсон энэ арга хэмжээг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны гишүүн Д.Лүндээжанцан  удирдан явууллаа. Тангараг өргөх ажиллагаанд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Д.Болдсайхан болон албаны бусад хүн оролцов.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.